Saturday, 29 January 2011

Жинхэнэ хайр дурлалаа яаж олох вэ?

Хавар. Жилийн хамгийн романтик улирал. Дээврээс дусах дусаал түргэсэн, наран илч нэмэгдэх тусам хайр дурлалтайгаа учрахыг улам ихээр хүснэ. Хайраа хаанаас олох вэ хэмээн бодлогширно. Энэ талаар жаахан ярилцъя.
Хэрэв та ХАЙРТТАЙ болж чадаагүй байгаа бол ЯАГААД? гэдгийнхээ учрыг олох гээд үз. Гэхдээ, эргэн тойрон дахь хүмүүс  миний хичнээн хөөрхөн сайхан, хичнээн ухаантайг олж харахгүй - мэдэхгүй байна гэх бодлоо бол орхи, ингэж тохиръё. Тэгснээс шалтгааныг өөрөөсөө хайн, зохих дүгнэлт хийж өөрийнхөө дутагдлыг засахыг хичээвэл дээр. Үгүй, үгүй, толь рүү гүйх хэрэггүй. Гаднах байдал, мэдээжийн хэрэг, чухал, гэхдээ хүмүүс хоорондын бүх харьцаа хамгийн түрүүнд харилцаан дээр л суурилдаг шүү дээ.
Хүнийг төрсөн өдрийн бэлэгтэй зүйрлүүлж болно. Бэлэгний гаднах гоё боодол нь баяр баясгалан л төрүүлдэг, харин хайрцган доторхийг нь л бид сонирхоно, үнэлнэ, хайрлана. Хэрэв танд маш гоё тансаг боодолтой мөртөө хов хоосон хайрцаг бэлэглэвэл та, багаар бодоход л, гайхах биз дээ? Тиймээс, өөрийгөө ийм гоё ганган боодолтой хоосон хайрцаг болгочихгүйн тулд сонирхолтой, тааламжтай хүн болохыг хичээх хэрэгтэй. Бүжиг, уран зураг, дуу хөгжим, дорнын соёл, шүхрээр буух, цанаар гулгах – өөрийн дуртай, хүмүүсийн сонирхолыг татахуйц зүйлээр хичээллэж болно. Өөрийгөө хөгжүүл, нэг дороо битгий зогсоод бай. Аливаа зүйлийг сонирхон хичээллэх, сурах явцад амьдрал чинь сонирхолтой болоод ирнэ, олон шинэ хүнтэй танилцна, харьцана – ТҮҮНТЭЙГЭЭ учрах шанс чинь нэмэгдэнэ. ХАЙР өөрөө хаалгыг чинь тогшоод “Би хүрээд ирлээ” гээд ороод ирэхгүй. ХАЙРыг хайх хэрэгтэй: найз нөхдийнхөө хүрээнээс, ажил дээрээ, интернетэд, гудамжаар алхаж явахдаа...
Гэхдээ хэтрүүлж бас болохгүй, ХАЙР үүнд дургүй юм гэсэн. Таалагдсан хүн бүр рүүгээ наалдан, салахгүй дагаад байвал  яав ч хүний хайрыг татахгүй байх. ХАЙР гэв гэнэт, огт хүлээгээгүй байхад хүрээд ирдэг хэмээн дуунд ч дуулдаг. Та хэдий чинээ ХАЙРын тухай бага бодно, хэдий чинээ их зүгээр л найрсгаар, хачиг шиг наалдалгүй харьцана – хүмүүсийн нүдэнд төдий чинээ аятайхан харагдах болно.
Хүнтэй ярьж байхдаа бүү март: таны өмнө, юун түрүүнд, өөрийн гэсэн давуу болон сул талтай хувь хүн байна гэдгийг. Сав л хийвэл өөрийгөө түүнээс илүү гэдгээ харуулах гэх хэрэггүй. Өөрийнхөө хичнээн хөөрхөн сайхан тухай, хичнээн ухаантай, авъяастай тухай, сурлага хөдөлмөртөө ямар их амжилт гаргадаг тухайгаа ярин харилцаж байгаа хүнээ дарангуйлах хэрэггүй: та ямар албан тушаал горилох ярилцлаганд орж байгаа биш. Тэр өөрөө бүгдийг ойлгож үнэлж чадна, битгий эргэлз. Юуны ч тухай ярьж болно, хамгийн гол нь та хоёрт хоёуланд чинь сонирхолтой яриа байх л ёстой. Хэрэв эвгүй пауз үүсээд байвал ямар нэгэн юм асуу. Үүгээрээ тэр хүн өөрт чинь падлийгүй биш байгааг, түүний санал бодол өөрт чинь чухал байгааг та харуулах болно.

Зөвхөн өөрөө ярьж чаддаг байх бус, нөгөө хүнээ сонсож чаддаг байх хэрэгтэй. Хүний ярьж байгаа ямар ч зүйлээс тэр хүний тухай мэдээлэл, тэр хүний үзэл бодол, бусдад хандах хандлага гээд бүхий л юм мэдэгддэг. Тийм болохоор анхааралтай сонс! Хүүхэд насныхаа тухайх дурсамжаас нь ч түүнийг таньж болдог. Хэрэв тэр хүн чинь тантай өөрийнхөө төлөвлөгөө, өөрийнхөө проблемуудыг хуваалцаж байгаа бол тэр танд итгэж байгаа юм байна гэсэн үг. Үүнд нь та хариу хандлага үзүүл: баяр хүргэ, дэмж, эсвэл харамслаа илэрхийл, сэтгэлийг нь зас. Харин энд болгоомжтой байх хэрэгтэй: та түүний ХАЙРТ нь бус – зүгээр л хамаг жаргал зовлонгоо ярьдаг нулимс шингээгч нь болоод хувирчих вий.
Хайрын асуудалд бодолтой хандахгүй бол өөрийгөө хүндлэхээ больчих ч аюул бий. Таныг болзоонд урьсан эхний хүний цээжинд бүү наалд. Энд “оргүйгээс охинтой нь дээр” гэдэг зарчим огт тохирохгүй. Мөн өөрт чинь таалагдахгүй байгаа хүнээс юу юугүй нүүрээ буруулж ч хэрэггүй. Жаахан харьцаад үз, магадгүй та бодлоо өөрчлөх ч юм билүү?
Аз жаргалаа олохын тулд бүх хүчээ зориул: өөр дээрээ ажилла, бие авч явж байгаа байдал дээрээ, хүмүүст хандах хандлага дээрээ. Ингэж хүчээ зориулсны хариуд – жинхэнэ, хоёр талын ХАЙР ирнэ!

Та нарийг гүнээ хүндэтгэсэн ХоРвоо.тк болон ТОМ АДМИН мооНДоо

1 comment:

Comment бичихдээ Select profile дараад Name/URL сонгоод үлдээгээрэй!!!