1. Сэтгэлийн их тэнхээтэй бай
2. Хэн нэг нь таныг ивээнэ гэж бүү найд. Өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан өөрөө бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд.
3. Зорилготой байж түүндээ хүр. Хий хоосон мөрөөдөлд бүү авт. Хийх зүйлээ төлөвлө.
4. Нөхрөө зөв ол. Чамайг өөд татах нөхөр ол.
5. Төлөвлөгөөтэй ажилла. Маргааш юу хийхийгээ урьд орой нь төлөвлө. Олон жилийн дараа ямар зорилго биелүүлсэн байхыгаа ч төлөвлө.
6. Үгүй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгүй байдаг ч үгүй гэж хэлж сураагүй, урсгалаар явдаг хүн өөдтэй явсан нь үгүй.
7. Өөрийгөө битгий чамла. Хувийнхаа шилдэг чанаруудыг улам бүр зүлгэн өнгө оруул.
8. Муу зуршлаас бага багаар сал. Дутагдлаа шударгаар хүлээн, өөрийгөө зэмлэж сур.
9. Өдрийн аль цагт хамгийн их бүтээлтэй байдгаа мэдэж ав. Чухам тэр л цагийг дэмий бүү үр.
10. Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж тунгаагаарай.
11. Битгий цухалдаж бачимд. Яагаад гэдгийнх нь учрыг ол.
12. Үнэхээр юм хийж бүтээе гэвэл биеээ эрүүл авч яв.
13. Сайн сайхныг мөрөөд. Гутранги үзэл сайн юманд хүргэдэггүй. Үүнээс ч их юм хийж чадна гэж өөрийгөө зоригжуулж байв.
14. Хийх зүйлсээ зүрх алдалгүй барьж ав. Ажлаа хаанаас, юунаас эхлэхийг эхлээд бод. Дараа нь ямар аргаар хийхээ тунгаа. Хүнтэй элбэх бол түүнтэйгээ зөвлө. Бүтэх эсэхийг нь тооцоолж, үр дүнг нь шалгаж бай.
15. Та дарга ч бай, цэрэг ч бай хувийн харьцаагаа ухамсарла.
16. Бусдыг ашигтай зүйлд урамшуулан ятга, зоригжуул, тусал.
17. Хийх гэсэн ажлаа хойш нь бүү тавь. Нэн даруй хийж сур.
18. Бусдын үгийг нухацтай сонсож сур. Хүний хэлснээс хэрэгтэйг нь ав, хэрэггүйг нь хая. Бусдын шүүмжлэлийг хүлээж авч сур. Энэ нь ямагт амжилт олохын үндэс байдаг.
19. Учрах бэрхшээл саадыг урьдчилан тооцоолж бай. Тэгвэл таны ажил бүтэмжтэй болно.
20. Мэдрэхүй, зөн совиндоо үе үе ч болов итгэж бай. Дан ухаанаар бүхнийг дийлэхгүй байх үе бий.
21. Даруу байж сур. Бардам зан, хулчгар шинж хүнийг өөдтэй болгосон удаагүй.
22. Хийж байгаа зүйлээ хүнд, хэцүү гэж хааяа ч болов бусдадаа ойлгуулж бай.
23. Хүнээс үг дуулах сайхан. Бусдыг магтаж, өөрийгөө магтуулахад юу нь муу байх вэ?
24. Өөртөө их үүрэг, ачаалал хүлээж сур. Тэгвэл илүү ихийг бүтээнэ.
25. Тайван бай. Бусад чинь оволзож байсан ч тайван байж гагцхүү зорилгоо хэрэгжүүлэхийг хичээж сур.
Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн ХоРВоо.ТК болон ТОМ АДМИН мооНДоо
Бүүр сэтгэл сэргэчилээ ккк
ReplyDelete