Thursday, 20 January 2011

H3 N2-ийн үед яаран антиобетик хэрэглэж болохгүй

А хүрээний вирус дотроо хэд хэд хуваагдаж байгаа нь бидний сайн мэдэх H1 N1 төдийгүй H3 N2 болоод байна. Хэдийгээр энэ нь шинэ нэр томъёо мэт сонсогдож байгаа ч үнэндээ эргэлтэнд байж л байсан вирус гэнэ. 
Нэг үгээр хэлвэл улирлын томуу.  Илрэх шинж тэмдэг нь H1N1тэй төстэй.  Энгийн хүний нүдэнд төдийгүй мэргэжлийн эмч ч үзээд ялгах боломж байхгүй.  Ганцхан лаборторийн шинжилгээгээр H1N1 эсвэл H3 N2 гэдгийг тогтоох боломжтой.  Гэхдээ эмч нар хэрвээ танд нус гоожиж, халуурах, толгой өвдөх, хоолой хөндүүрлэх зэрэг шинж илэрч ч байгаа бол заавал вирусын нэршилийг тогтоох гэж оролдохын оронд түүнийг гадагшуулах арга хэрэглэхийг зөвлөж байна .
Халуурсан тохиолдол бүрийг хүндэрлээ гэж үзэхийн оронд өвчний вирусыг гадагшлуулахын тулд таны бие махбодь хариу урвал үзүүлж байна гэж ойлгоорой гэж эмч нар зөвлөлөө.  Тиймээс яаран антиобетик хэрэглэж өвчнөө газар авахуулахгүй байхыг анхаарууллаа. Томуугийн вирусаар өвчилсөн хүмүүсийн дийлэнхийг 0-5 насны хүүхдүүд эзэлж байгаа юм байна.  Тиймээс янз бүрийн эм уулгаж, эдгэх эдгэхгүй туршилт хийж байснаас Монгол аргаар сармистай шөл, халуун сүү, аарц зэргийг уулгаж вирусыг нь гадагшлуулахыг зөвлөж байна.
Мөн нөгөө талаар амралтын өдрүүдэд дулаан хувцаслаж, цэвэр агаарт гарч бие махбодио чийрэгжүүснээр томуугийн гэгдэх олон вируснаар өөрийгөө болоод гэр бүлийнхнийгээ хамгаалах бүрэн боломжтой гэдгийг санууллаа.

No comments:

Post a Comment

Comment бичихдээ Select profile дараад Name/URL сонгоод үлдээгээрэй!!!