- 1. Сэвсгэр гоё үстэй байя гэвэл үсээ угаасны дараа хаттал нь гадаа бүү гараарай.
- 2. Урт буржгар үсийг ширэлдүүлэхгүй угаая гэвэл үсээ туг тугаар нь салган хавч, тэгээд тус тусад нь угаагаарай.
- 3. Та мэргэжлийн хүнээр маникюр хийлгэхээр болвол урьдчилаад төлбөр хийгээрэй, дараа нь хэтэвчнээс мөнгөө хайж байгаад хумсаа гэмтээнэ гэхгүй шүү дээ.
- 4. Хөмсөгний будгийн багсыг хагас сар хэлбэртэй болгон хайчилбал будахад их хялбар болно.
- 5. Залуу, сайхан байя гэвэл нойроо сайн авч байгаарай. Клаудия Шиффер дандаа 12 цаг амарч байж тоглолтонд ордог.
- 6. Сэтгэлээ сэргээе гэвэл том тавганд ногоон алим хийж тавь, түүний үнэр түгшүүр арилгадаг. Эсвэл алимны шампуниар үсээ угаа.
- 7. Цайвар шаргал өнгөөр үсээ будуулсан бол хөмсгөө хар өнгөөр бүү буд, та Барби хүүхэлдэй шиг харагдах болно. Харин хүрэн өнгө зохимжтой.
- 8. Шүдний толбыг цэвэрлэхдээ нойтон сойзыг соодонд дүрэн шүдээ арчина, эвэл шинэ зэтгэнэ жимсээр арчаарай.
- 9. Та нүүрээ будахдаа 15 минут л зарцуулаарай, эс тэгвэл таны нүүр маск шиг л харагдах болно.
Sunday, 30 January 2011
Бяцхан бас хэрэгтэй зөвлөгөөнүүд...
Төрөл:
Мэдээ
Хэзээ:
Sunday, January 30, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
keke medmeer yum....
ReplyDelete