Засгийн газар, Олон улсын валютын сан (ОУВС)-тай хамтран хэрэгжүүлсэн 18 сарын хугацаатай "Стэнд бай" хөтөлбөр амжилттай хэрэгжиж дуусчээ. Үүнийг Сангийн сайд С.Баярцогт, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Олон улсын валютын сангийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Стивен Барнет нар зарлалаа.
Тус хөтөлбөрийн үнийн дүн 153.3 сая зээлжих тусгай эрх буюу 242 сая ам.доллар байсан. Үүний 170 сая ам.долларыг өнгөрсөн онд, 24 сая ам.долларыг энэ онд ашиглажээ. ОУВС-гийн Захирлуудын зөвлөл өнгөрсөн сард үлдсэн ам.долларыг ашиглахыг зөвшөөрсөн аж. Хөтөлбөр хэрэгжсэнээр манай улс хямралыг давж, эдийн засгийн байдал илт сайжирсан гэж үзжээ.
Тодруулбал, эдийн засгийн өсөлт долоон хувьтай байх аж. Мөн гадаад валютын нөөц өмнө нь байгаагүй өндөр түвшинд хүрч, банкны системд итгэх итгэлийг нэмэгдүүлсэн, инфляцийг бууруулсан, нийгмийн халамжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ төсвийн алдагдлыг багасгасан зэргээр зорилгоо биелүүлсэн гэдгийг хэллээ. Үүнээс гадна Засгийн газрын хугацаа хэтэрсэн бүх гадаад өрийг шийдвэрлэсэн байна.
УИХ-аас Төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдсан нь төсвийн алдагдлыг хянах зорилгоо биелүүлсэн гэж үзэж болно гэнэ. Гэтэл дээрх хуульд гурван жилийн дараа хэрэгжихээр тусгасан заалт байх аж. Үүнийг сангийн сайд "Хэрэв хуулийг ирэх оноос хэрэгжүүлээд эхэлбэл манай зардлын хэмжээ буурна. Тиймээс шилжилтийн үеийг ирэх оноос эхлүүлж, төсөв тэнцвэржүүлэх байдлаар хэрэгжиж эхэлнэ" гэсэн юм. Тогтворжуулалтын сангийн хөрөнгө ДНБ-ий таван хувьд хүрэх ёстой. 10 хувьд хүрсэн тохиолдолд хөрөнгийг бие даасан сангийн зохицуулалтаар ашиглах аж.
Тус хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх эсэх нь эдийн засгийн нөхцөл байдал, улс төрийн бодлогоос хамаарахыг Сангийн сайд С.Баярцогт энэ үеэр хэлсэн. Харин ОУВС-гийн төлөөлөгч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзвэл хүлээж авахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. Мөн тэд УИХ-д өргөн баригдаад байгаа Банкны бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, Нийгмийн халамжийн тухай хуулийг баталж гаргах нь хөтөлбөрийн үр дүнг улам бататгахад чухал үүрэг гүйцэтгэхийг хэлж байлаа
Таныг хүндэтгэсэн хамгийн-хурдан.blogspot.com болон
Ерөнхий АДМИН : SD
Ийм мэдээлэл байх хэрэгтэй сайн байна.
ReplyDelete