Wednesday, 19 January 2011
Жулия Робертс архинд орж байна
Холливудын од, олон хүүхэдтэй ээж Жулия Робертс завсар зайгүй кинонд тоглож байгаа учир ядарч, сэтгэлийн дарамттай байна гэж argumenti.ru мэдээлсэн байв.
Саяхан Малибу дахь нэгэн ресторанд гурван хүүхдийнхээ хамт ирэхдээ хүүхдүүд нь ширээ тойрон гүйж байх хоорондуур Жулия Робертс архи нэлээд зоогложээ. Өмнө нь Жулия Робертс ингэж архинд дурлаж байгаагүй билээ.
Жулия Робертс, «Эрин Брокович» киноны эмэгтэйн дүрийн шилдэг жүжигчин гэж «Оскар» шагналыг 2000 онд авч байсан юм. Мөн хамгийн өндөр орлоготой жүжигчин эмэгтэй, гэж нэрлэгдэж байлаа. Түүний тоглосон кинонууд нь зөвхөн прокатад гэхэд хоёр тэрбум гаруй ам.долларын ашиг оруулсан байлаа.
Жулия нөхрийнхөө хамт энэ арваннэгдүгээр сарын сүүлчээр зургаан нас хүрч байгаа хоёр ихэр Хэзел Патриш, Финнеас Уолтер ба гурван настай Генри Даниэл Модер нараа асарч байгаа. Робертс гэр бүлийнхээ хамт Нью-Йорк дахь пентхауст амьдардаг. Тахо гэдэг газар эдлэнтэй. Мөн Малибуд байртай.
Төрөл:
Сонин хачин
Хэзээ:
Wednesday, January 19, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
iim saihan huuhen ingeh gej dee
ReplyDelete